Мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах 10 зөвлөмжийг хүргэж байна.

A- A A+
Мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах 10 зөвлөмжийг хүргэж байна.

1. Хүчтэй нууц үг ашиглаарай: Тэмдэгтийн урт нь 12+ дээш, тоо үсэг тусгай тэмдэгтээс бүрдсэн байх, нууц үгээ бусадтай хуваалцахгүй, өөр системийн аккаунт дээрээ ашиглахгүй байхыг зөвлөж байна.

2. Үл таних этгээдээс ирсэн холбоос, хавсралтуудыг бүү нээ. Фишинг мэйл байж болзошгүй тул эхний элжинд байгууллагын аюулгүй байдлын ажилтанд хандаж шалгуулна уу.

3. Өөрийн компьютер болон гар утасны аппликейшнууд дээрээ шинэчлэлтүүдийг тогтмол суулгааж байгаарай.

4. Таны төхөөрөмжид зөвшөөрөлгүй нэвтрэхээс зайлсхийн компьютер болон гар утсандаа нууц үг ашиглана уу.

5. Өөрийн хувийн мэдээллийг интернэт орчинд мэдээлэх нь аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй байдаг тул интернэт орчинд хувийн мэдээллээ хуваалцахдаа сайн нягталж шалгаж байгаарай.

6. Өөрийн аппликешнүүдийн байршлын тохиргоог унтрааж, хаана, хэзээ тодорхой байршилд байгаагаа хэзээ ч бүү нийтэл.

7. Чухал файл, бичиг баримтаа байнга нөөцөлж авч байгаарай. Жишээ: Cloud storage, Backup server, Flash disc

8. Утасгүй сүлжээнд хандахдаа, нууц үг шаардахгүй Wi-Fi сүлжээнд аль болох хандахгүй байхыг зөвлөж байна. Хакерууд ийм сүлжээг ашиглан man in the middle халдлага, фишинг халдлага, domain spoofing халдлагууд г.м маш олон төрлийн хадлагууд хийх боломжтой байдаг.

9. Scam мэйлийг хэрхэн таних, мэйлийн аюулгүй байдлыг хангах, үр дүнтэй удирдах талаар суралцаарай.

10. Гар утасны аппликейшнууд, клоуд аккаунтууд дээрээ давхар баталгаажуулалтыг ашиглаж байгаараа. Энэ нь таны нууц үгийг эвдэхээс 99.9% хамгаалах болно.