1. Fortinet Network Security Expert
Fortinet кибер аюулгүй байдлын мэдлэгийн сургалт нь хүн бүрт үнэ төлбөргүй байдаг гурван түвшнээс (NSE1-3)бүрддэг. Энэхүү сургалтаар та хамгийн сүүлийн үеийн кибер аюул мэдээлэлтэй танилцаж, мэдээллээ хэрхэн хамгаалах, кибер аюулгүй байдлын бүтээгдэхүүн, cloud аюулгүй байдал, сүлжээний, аюулгүй байдлын үйл ажиллагаа гэх мэт зөвлөгөө олгох болно. Мөн та сургалтаа дуусгасны дараа үнэгүй шалгалтын эрхийн бичиг авах ба 80%-иас дээш оноо авсан тохиолдолд гэрчилгээ авна.
Course & Certificate — https://training.fortinet.com/course/
2. LetsDefend.io
Хэрэв та МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ хамгаалах талдаа илүү сонирхолтой, мэдлэгээ сайжруулахыг хүсч байвал letsdefend бол таны хувьд хамгийн сайн сонголт юм. Энэ нь практик ур чадварыг олж авах дадлага туршлага өгдөг, модулийг дуусгасны дараа тэмдэг өгдөг. Энэхүү платформ нь SOC-ийн шинжээч, хортой програмын шинжилгээ ур чадварыг олж авах хамгийн сайн платформ юм.
Use this link & get free $5 — https://app.letsdefend.io/accounts/signup/sam5epi0l/
training+badges+certificate — https://app.letsdefend.io/training/lessons/siem-101
3. Splunk.com
Splunk Certified ажилтан гэрчилгээгүй ажилтнаас дунджаар 16%-иар илүү цалин авдаг. Splunk нь кибер аюулгүй байдлын лог менежментийн цогц систем юм. Дэлхийн топ 100 компани 90+% уг системийг байгуулгадаа ашигладаг. Та Splunk програм анхан шатны мэдлэгийг олгох сургалт, лабораторид үнэгүй хамрагдах боломжтой.
Course & Certifications — https://www.splunk.com/en_us/training.html