INFOCERT ХХК нь Монгол Улсын "Кибер аюулгүй байдлын тухай хууль"-ийн холбогдох шаардлагуудыг бүрэн хангаж, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас "Мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх" тусгай зөвшөөрлөө амжилттай сунгууллаа.
Энэхүү зөвшөөрөл нь тус компанийн мэргэжлийн ур чадвар, техникийн чадавх болон хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаагаа тогтвортой, чанартай явуулж буйн баталгаа болж байна.
Монгол Улсын Кибер аюулгүй байдлын тухай хууль батлагдсанаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд мэдээллийн аюулгүй байдлаа хангах, эрсдэлийг үнэлэх, мэргэжлийн аудит хийлгэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. INFOCERT ХХК нь энэхүү шаардлагын дагуу харилцагч байгууллагууддаа олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн аудитын үйлчилгээг үзүүлсээр ирсэн билээ.
Мэдээллийн аюулгүй байдлын аудит болон бусад үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай албан ёсны сувгуудаар холбогдоно уу.


